Хууль бусаар хайрга, дарга олборлосон ААН-ийн үйл ажиллагааг зогсоов

 Хууль бусаар хайрга, дарга олборлосон ААН-ийн үйл ажиллагааг зогсоов

Хууль бусаар хайрга, дайрга олборлож буй талаар иргэн мэдээлсний дагуул Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж, зөрчлийг арилгуулжээ.

Тодруулбал: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Бүрэг толгой гэдэг газарт 55*15 хэмжээтэй гурван хэсэг газрын хөрсийг 0.5 метр гүнтэй хуулж, 60*12 хэмжээтэй хоёр хэсэг газрыг 1.7 метрийн гүнтэй ухаж, нийт таван хэсэг газрыг 4738.3 куб метр эзлэхүүнтэй ухсан байна.

Ажлын хэсгээс аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг оролцуулан хайрга, даргыг худалдан авч үйл ажиллагаандаа оролцуулсан ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн зуурмагийн цех, бусад техник хэрэгслийг лацдан битүүмжилсэн байна. Мөн буруутай этгээдийг нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийлгэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.