Ц.Мөнх-Оргил: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 5 хоногт хэлэлцэнэ

 Ц.Мөнх-Оргил: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 5 хоногт хэлэлцэнэ

Хөгжлийн банкны зээллэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татсан тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын даргад хүргүүлсэн тухай мэдээлсэн.

Дөнгөж сая УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил процесс хэрхэн явах талаар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Дөрвөн гишүүний материал ирсэн гэж ойлгосон. Дэд хороонд материал бол ирээгүй байгаа. Ер нь бид 5 хоногийн дотор шийдэх ёстой. Гүйцэтгэх ажлын болон бусад материалтай танилцаж байж Дэд хороо шийдвэрээ гаргана. Хурлаа хаалттай хийж, саналаа нууцаар хураадаг. Ихэнхдээ санал нэгтэй гардаг. Ингээд УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг. Нам бол Хөгжлийн банкны асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Гэхдээ намын шийдвэрийг заавал биелүүлнэ, биелүүлэхгүй гэсэн юм байхгүй. УИХ шийдвэрээ өөрсдөө гаргана. УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэх үетэй давхацсан нь жаахан төвөгтэй юм даа” гэлээ.

УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зохицуулсан байдаг.

9.1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

9.3.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.