УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-аас хүргүүлжээ

 УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-аас хүргүүлжээ

Хуулийн байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өчигдөр хүргүүлсэн байна.

Тодруулбал: Авилгатай тэмцэх газраас гаргасан саналыг үндэслэн УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г. Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х. Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ.

Тэдний гурвыг нь Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон, хамаарал бүхий компаниараа зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй болон зориулалтын бусаар ашигласан гэж үзэж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг авлигын хэрэгт нэр холбогджээ.

Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокуророос ирсэн саналыг хуульд зааснаар УИХ ажлын тав хоногийн дотор шийдвэрлэх ёстой.

Сануулахад, Өчигдөр/2022.04.25/ УИХ-ын гишүүн Н. Алтанхуягийг АТГ-аас байцаалт мэдүүлэг авахаар дуудсан ч тэрбээр маргааш /2022.04.27/ өмгөөлөгчийн хамт байцаалт, мэдүүлгээ өгөхөөр болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Ингэхдээ Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих санал өгсөн бол энэ тухай тогтоол батөлсанд тооцно хэмээн заажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.