Хөдөө орон нутгийн иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно

 Хөдөө орон нутгийн иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно

УИХ -аар 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагаж нийгмийн даатгалын сангийн тухай , Ирээдүйн өв сангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариузаяа ипотекийн зээлийг орон нутагт гурван хувь болгоно гэж мэдэгдлээ.

Энэ талаар тэрээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах , хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө , орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.