Ирэх сарын 1-ний өдөр улс орон даяар хурдан морины уралдаан зохион байгуулна гэдгийг мэдсээр байж цагийг нь тулгаж хориглолоо

 Ирэх сарын 1-ний өдөр улс орон даяар хурдан морины уралдаан зохион байгуулна гэдгийг мэдсээр байж цагийг нь тулгаж хориглолоо

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбоо /МҮМУУХ/ Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тодруулбал, шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын ажилтай холбоотойгоор УОК-оос хурдан морины уралдааныг тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл түр хориглосон шийдвэр гаргасныг тэд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ талаар МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “Шүлхий бол зөвхөн үхэрт халддаг өвчин. Мэдээж малын халдварт өвчний эсрэг вакцинжуулалтын ажлыг хийх нь зөв зүйтэй алхам. Гэхдээ тавдугаар сарын 1-ний өдрийн хурдан морины уралдаанд бэлдэж, бүтэн жил хөдөлмөрлөсөн уяачдыг хохироож болохгүй. Шүлхий өвчний дархлаажуулалттай уялдуулж гаргасан дээрх шийдвэр нь олон хүний эрхийг зөрчиж байгаа учраас эсэргүүцэж байна. Хурдан морины сунгаа, давхил эхэлсэн энэ үед гэнэт ийм шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. 

Ирэх сарын 1-ний өдөр улс орон даяар морины уралдаан зохион байгуулна гэдгийг мэдсээр байж цагийг нь тулгаж уралдааныг хориглолоо. Үүнийг олон нийтэд урьдчилан мэдэгдсэн бол уяачид морьдоо тавиад, зуныхаа уяаны ажлаа бодмоор байна. Цаг тулсан үед гэнэт хориглох шийдвэр гаргасан нь нийт уяачдын эрх ашиг, эдийн засагт хохирол учруулж байна” хэмээн хэллээ. 

Мөн тэрбээр “Морины уралдааныг тавдугаар сарын 15-ныг хүртэл хориглосон энэхүү шийдвэрийг цаашид дахин сунгах уу гэх асуултад хариулт өгнө үү. Одоогоор уяачид морьдоо уралдаанд бэлдэж уях уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.