Прокурорын байгууллага эрүүгийн 236 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

 Прокурорын байгууллага эрүүгийн 236 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022оны 4дүгээр сарын 18-наас 4дүгээр сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 57гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 452 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 13 мэдэгдэл , зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 7 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2613 хэрэгт хяналт тавьж, 236 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.Тодруулбал,

• Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг

• Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 139

• Өмчлөх эрхийн эсрэг 97

• Эдийн засгийн 4

• Авлигын 8

• Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 26 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.