Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банкны асуудлаар шалгахаар болжээ

 Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банкны асуудлаар шалгахаар болжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргэн төлөөгүй, чанаргүй зээлийн ангилалд багтсан, зээл зүй бусаар ашигласан хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ. Тодруулбал, чанаргүй зээл олгосон үе үеийн удирдлагууд болон дээрх хэрэгт холбогдуулж өнөөдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга сахал хочит Д. Эрдэнэбилэг нарыг цагдан хориод буй.

Тэгвэл эх сурвалжаас өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг мөн шалгахаар болжээ. Түүний хувьд өмнө нь зөвлөхөөр ажиллаж байсан Ц. Ууганбаяр Хөгжлийн банкнаас 117 тэрбумын зээл аваад эргэн төлөөгүй асуудалд холбогдсон. Тэрбээр хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эсрэг мэдүүлэг өгсөн аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.