Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргана

 Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргана

Өнгөрсөн баасан гарагт УОК-оос бүх аймаг нийслэлд чиглэл өгөхдөө хурдан морины уралдааныг 5-р сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Учир нь улс орон даяар газар аваад байгаа шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг хийж дуусгах хүртэл морь уралдуулахгүй гэсэн байна. Гэвч жил бүрийн тав дугаар сарын нэгний өдөр нь уяач болоод хүүхдүүдийн хүсэн хүлээсэн өдөр байдаг гэж холбооны зүгээс мэдээллээ.

Тиймээс найм хоногийн өмнө гаргасан шийдвэрээ эргэн харах шаардлагатай тул шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргахаа мэдэгдлээ. Шүлхий өвчний вакцинжуулалт хэрэгтэй ч энэ удаагийн шийдвэр олон уяачдад санхүүгийн хүндрэл дагуулж байна гэдгийг онцоллоо. Учир нь хэд хэдэн аймагт сунгаа хийж зарим төрлийн арга хэмжээ эхэлсэн гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.