БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэх бүртгэлийн систем өнөөдөр нээгдлээ

 БНСУ-д  ажиллах иргэдийг бүртгэх бүртгэлийн систем өнөөдөр нээгдлээ

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг энэ оны 04сарын 25-28-ны өдрүүдэд бүртгэх аж. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022оны 4дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдах юм.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ байршуулжээ.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага

  • 18-39 настай байх (1982 оны дөрөвдүгээр сарын 26-аас 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;

Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2 жил / 2022.06.24-2024.06.23/ буюу эхний нэг жилийн байрших хугацаанд ажлын санал ирээгүй бол хоёр дахь жилийн байрших сунгалт хийлгэх хүсэлтийг биеэр болон утсаар гаргана.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.