Н. Түвшинбаярын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг товложээ

 Н. Түвшинбаярын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг товложээ

Прокуророос Н. Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э. Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож , тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н. Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Тэгвэл түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-ний өдөр хийхээр товложээ. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдах бөгөөд хуралд Хан-уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц хохирогч, талийгч Улсын начин Э. Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар мөн оролцох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.