Ундны усны хориглох, хязгаарлалтын бүсэд 14 мянга гаруй иргэн, хуулийн этгээд байна

 Ундны усны хориглох, хязгаарлалтын бүсэд 14 мянга гаруй иргэн, хуулийн этгээд байна

ХХот, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д. Ганболд илтгэл тавилаа. Тэрбээр Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын ундны усны их үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийн газар олголтын нарийвчлан судалгааг гаргасан. Хориглолтын бүсэд 3784, хязгаарлалтын бүсэд 10539 иргэн, хуулийн этгээд байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ихээхэн химийн бохирдолтой ус хүлээж авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох болсон. Мөн гэр хорооллын өрхийн 144.9 мянган нүхэн жорлон, гудамжинд ил задгай асгах угаадас нь агаар, хөрсний бохирдлыг ихэсгэж, бороо, үерийн усаар дамжин гол бохирдуулах, улмаар гүний худгуудад сөргөөр нөлөөлж байна хэмээлээ. Үүнтэй холбоотой хэд хэдэн судалгааг мөн иш татсан юм.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.