Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд маргааш ажиллахгүй

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод суурин 36 цэгт 36 багийн 142 эмч, ажилтан ажиллана.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд 1-р тунд 5, 2-р тунд 10, 3-р тунд 77, 4-р тунд 86, нийт 178 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтод хүн амын 1-р тунгийн хамралт 75.2 хувь, 2-р тунгийн хамралт 72.1 хувь, 3-р тунгийн хамралт 54 хувь, нэмэлт 4-р тунгийн хамралт 6.8 хувьтай байна. Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5%) жирэмсэн эх, 12-15 насны 68795 (77.4%), 16-17 насны 27096 (80%) хүүхэд вакцинаа хийлгэжээ.
Маргааш буюу Ням гаригт дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Харин дөрөвдүгээр сарын 25-ны Даваа гаригаас төлөвлөлтийн дагуу ажиллах аж.