ОБЕГ: Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна

 ОБЕГ: Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 23-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, 24¹нд баруун аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Иргэн та:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.