Гэр хорооллын нүхэн жорлонг буулгаж эхэллээ

 Гэр хорооллын нүхэн жорлонг буулгаж эхэллээ

Барилгын улирал эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б. Сүхбаатар, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын дарга Г. Ганхүү нар Баянзүрх дүүргийн 12 хороо В, Е хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин барилгажуулах төсөлд шалгарсан “Скай вип констракшн”, “Батхэрэйд” ХХК-ний барилгажуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж ажиллаа.

Б. Сүхбаатар: Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгаж, үнийн өсөлтийг сөрөн зогсож байгаад баяртай байна. Нийслэл, Иргэн, Хувийн хэвшлийн хамтын түншлэл, шийдвэрээр Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой. Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орох, ажлын байр нэмэгдэх, байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайд 23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайд 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувийг орон сууцжуулаад байна.

Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын Хэвлэл, мэдээлэл

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.