Шувуун фабрикт 16, Био комбинатад 14 гүний худаг гаргана

 Шувуун фабрикт 16, Био комбинатад 14 гүний худаг гаргана

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотод том хэмжээний  гурван төсөл хэрэгжиж буй юм. Эхнийх нь хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын унд ахуйд жилдээ 50 сая куб метр ус нэмж нийлүүлэх боломж бүрдэх юм. Удаах нь Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус цэвэршүүлэх үйлдвэр. Гурав дахь нь Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл юм. Компакт гэрээ таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31 гэхэд хоёр том дэд бүтцийн төслийг бүрэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа дуусгачихсан байх үүргийг Монголын тал  хүлээжээ.

Төслийн хүрээнд Шувуун фабрик орчимд 16 гүний худаг, Био комбинатын талбайд 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулах юм. Сонгинохайрхан уулын зүүн хормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина. Энэхүү бүтээн байгуулалтаар нийслэлийн баруун зүгт байгуулах шинэ суурьшлын бүсийг цэвэр усаар хангахаар төлөвлөөд байгаа юм. Шинэ Зуунмод, Майдар, Рашаант, Аргалант, Орбит, Баянгол, Өлзийт гэхчлэн суурьшлын бүсүүдийг цэвэр усаар хангах аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.