С. Амарсайхан: Гурил , мах төрлийн бараа бүтээгдэхүүнийг үнэ хөөрөгдөхгүйгээр иргэд , хэрэглэгчдэд хүргэх бүрэн боломжтой

 С. Амарсайхан: Гурил , мах төрлийн бараа бүтээгдэхүүнийг үнэ хөөрөгдөхгүйгээр иргэд , хэрэглэгчдэд хүргэх бүрэн боломжтой

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар Сайд С. Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна. Он гарснаас хойш Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 орчим хувиар өссөн , Ковидийн дараах эдийн засгийн хүндрэл, ачаа барааны тээвэрлэлт, нийлүүлэлт болон хөрш орнуудын хурцадмал нөхцөл байдлын улмаас үнийн өсөлт тулгамдсан асуудал болоод буй. Энэ цаг үед зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажлаа эрчимжүүлэх, аливаа бараа , бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үндэслэлгүй өсгөх , зохиомол хомсдол бий болгох , түгсэн хуйвалдаж үнэ нэмэхээр урьдчилан сэргийлж, сайтар хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд даалгалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.