Нийслэлд 38,500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй

 Нийслэлд 38,500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй

Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 145 мянган хүүхэд амьдардгаас 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 38,500 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байхын хорооны хуралдааны үеэр БШУ-ын сайд Л. Энх-Амгалан тодотголоор.

Ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай өндөр ачаалалтай байгаа 57 байршил байдаг. Төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороон дээр 61 мянган хүүхэд амьдарч байгаагийн 28000 гаруй нь төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдсан бөгөөд 33500 хүүхэд харъяаллын дагуу төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо гарчээ. Энэ удаагийн төсвийн хэмнэлтээс гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийг нэн тэргүүнд Улаанбаатар хотын 57 байршилд хоёр хүүхдийн нэг нь хамрагдаж чадахгүй байгааг нөхөөд онцгойлон анхаарч ажиллана гэдгийг мөн тэрбээр тодотгол.

М4өн энэ хүрээнд шинээр цэцэрлэг барихгүй, одоо байгаа цэцэрлэгийн өргөтгөл , 2022 онд улсын төсвийн санхүүжилтээр баригдаад дуусах гэж байгаа цэцэрлэгийн барилгыг эрчимжүүлэх, хувийн цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын цэцэрлэгийн урсгал болон хувьсах зардлаар нь дэмжихэд чиглэж ажиллах аж.

эх сурвалж : zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.