Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байрны асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байрны асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ

Монголын залуусын анхны нэгдэл болох Монголын Залуучуудын Холбооны ажил сүүлийн жилүүдэд үр нөлөөгүй болоод байгаа билээ.

Мөн тус байгууллагын байрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа асуудал жилийн жилд яригддаг ч тодорхой үр дүн, шийдэлд хүрч чадаагүй.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны байр буюу олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар Авлигатай Тэмцэх Газарт ханджээ.

Монголын Залуучуудын Холбооны байрны асуудал 2019 онд мөн сөхөгдөж байх үед тус холбооны дөрвөн давхар байшингийн ердөө нэг давхарт л МЗХ үйл ажиллагаа явуулж бусад давхрыг нь аж ахуйн нэгжүүдэд түрээсэлдэг буюу зориулалтын бусаар ашигладаг мэдээлэл гарч байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.