БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2022 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2022  ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 Булган аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ үеэр нийт эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж зөвлөгөөнд нь амжилт хүслээ. Мөн Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажилласан эрүүл мэндийн салбарын оны шилдгүүдэд шагналыг гардуулан өглөө.

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДГҮҮД:

1.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны шилдэг менежер”- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэг
2.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны шилдэг их эмч” – Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Х.Отгонбаяр
3.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны шилдэг залуу их эмч” – Тэшиг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.Солонго
4.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны шилдэг сувилагч” – Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч  Д.Цэнд-Аюуш
5.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтэн” – Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн лаборант Б.Үнэнбаяр
6.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны шилдэг эмийн мэргэжилтэн” –Дашинчилэн сумын “Зуун наст” эмийн сангийн эм зүйч А. Дэлгэрмаа
7.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны шилдэг бага эмч” – Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч Н.Одонцэцэг
8.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2021 оны үйлчилгээний шилдэг ажилтан” – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн слесарь Х.Даваадорж
9.    Аймгийн Эрүүл мэндийн салбарын  2021 оны “Алтан чагнуурын эзэн” – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Батдорж

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.