Хөтөл цемент шохой ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн дансанд байсан 4.3 тэрбум төгрөгийг банк хууль бусаар татан авчээ

 Хөтөл цемент шохой ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн дансанд байсан 4.3 тэрбум төгрөгийг банк хууль бусаар татан авчээ

Ердөө 1,3 тэрбум төгрөгөөр Хөтөл цемент шохойн үйлдвэрийг сахал хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтнүүд хувьчилж авсан нь хууль зөрчсөн луйврын үйлдэл гэж төр үзсэн. Тиймээс үйлдвэрийг өнгөрсөн сарын 23 ны өдөр төрд авах шийдвэр гаргасан юм. Төрд авах үед Хөтөл үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд цемент борлуулсан орлого буюу 4.3 тэрбум орчим төгрөг байсан байна. Үйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлэхээс өмнөх өдөр буюу 22ны өдөр Хөтөл үйлдвэрийн данснаас 2 тэрбум төгрөгийг банк татан авчээ. Харин төрд авах шийдвэр гарсан өдөр буюу 23 ны өдөр үлдсэн 2.3 тэрбум төгрөгийг хууль бусаар татан авч данс улайлгасан гэж үйлдвэрийн өнөөгийн удирдлага мэдээллээ. Өөрөөр бол төрөөс гарах шийдвэрийг Д.Эрдэнэбилэгийн тал урьдаас мэдэж мэдээлэл авч байсан байж болзошгүй юм.

АТГ үйлдвэрийн дансыг хаасан , шалгалтын ажил явагдаж байхад Худалдаа хөгжлийн банк дур мэдэн данс нээж мөнгөн гүйлгээ хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул гомдол гаргаж шалгуулахаар болжээ.

Үүнээс үүдээд Хөтөл үйлдвэрийн ажилтнууд гуравдугаар сарын цалингаа 10 хоногийн дараа авснаас гадна түлш түүхий эд татаж авах зардалгүй болж үйлдвэр зогсоход ойрхон байсан гэж Л. Наранбаатар захирал ярьж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.