Хөгжлийн банкны барьцаан дахь ОРОН СУУЦ авахгүй байхыг анхаарууллаа

 Хөгжлийн банкны барьцаан дахь ОРОН СУУЦ авахгүй байхыг анхаарууллаа

Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй, Төв банк (Монголбанк)-аас манай банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал, 
 

Д/дСанхүүжүүлсэн төслүүдТөсөл хэрэгжүүлэгчБайршил
1Ё Блок орон сууцны барилга барих төсөлБэрэн Групп ХХКСБД, 11-р хороо, Хангай хотхоны 518, 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байрууд, Г525 дугаар байрны 30 авто зогсоол 
2“Буман залуус” орон сууцны хороололПирамид-Орд ХХКХУД, 19-р хороо, “Буман залуус” хотхоны 201, 202, 203, 204 дүгээр байрууд
3“La Colina” (хуучнаар “Наран-Ухаа”) төсөлМодун ХХКХУД, 21-р хороо, “La Colina” хотхоны 446, 447, 448, 449 дүгээр байрууд, автозогсоол
4“Шинэ эрдэнэт” төсөлСтрой Инвест ХХКОрхон аймаг, Эрдэнэт хот, “Шинэ эрдэнэт” орон сууцны 16, 17А байрууд

Хөгжлийн банкнаас тус зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтөө хийх, зөрчлөө арилгах, мөн худалдан авагч, иргэдийг хохироохгүй байх талаар зөвлөмж, анхааруулгыг өгч, хамтран ажиллаж байна.

Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцнаас иргэд худалдан авалт хийхдээ төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг зөвлөе.

Худалдан авалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр Хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болохыг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.