ОЁДЛЫН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

 ОЁДЛЫН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

✅Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчдийг хамруулсан чуулга уулзалт боллоо.

Энэхүү үйл ажиллагааг гар урлаач иргэдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаа, технологи нэвтрүүлэн ур чадварыг дэмжих зорилгоор зохион байгууллаа.

✅Тус уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн салбарын асуудал хариуцсан орлогч Т.Вандандорж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Сонгинохайрхан дүүргийн Нийгэм, цахим бодлогын хорооны төлөөлөгч нар болон ЖДҮ мэдээлэл сургалтын төвийн дарга Ц.Болормаа, ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул, Эрүүл мэндийн төвийн стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга Г.Лхагвадорж, 158-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Адъяасүрэн, ТЦҮ ОНӨААТҮГ-ын дарга С.Баттулга, ДЗОУБ-ын Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөрийн менежер Б.Даваасүрэн, Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн захирал Я.Баттулга, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн захирал М.Сувд-Эрдэнэ болон ААН-ын төлөөлөл болон гар урлаачид оролцлоо.

✅Чуулганд Сонгинохайрхан дүүргийн 300 гаруй оёдолчин, гар урлаач оролцон туршлага солилцож, салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцлээ.

Чуулга уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Өнөөдрийн чуулган нь Урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Сонгинохайран дүүрэг нь шилжин ирэгсэд, гэр хороолол ихтэйгээрээ онцлогтой. Хүн ам их байна гэдэг нь дагаад хүний нөөц ихтэй байдаг гэсэн судалгаа бий. Дүүргийн маань гар урлаачид Улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, баялаг бүтээж чаддаг хөдөлмөрч иргэд байдаг” гэдгийг онцоллоо.

ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.