Н.УЧРАЛ: НӨАТ-ЫН СУГАЛААГ БОЛИУЛЖ БАЙГАА БОЛ БУЦААН ОЛГОЛТЫН 2%-ИА НЭМ

 Н.УЧРАЛ: НӨАТ-ЫН СУГАЛААГ БОЛИУЛЖ БАЙГАА БОЛ БУЦААН ОЛГОЛТЫН 2%-ИА НЭМ

УИХ-ын гишүүн Н.Учрал цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй хүн нь төрийн халамжийг илүү авдаг, ажил хийдэг, хөдөлмөрлөдөг хүн нь төрийн халамжийг хүртдэггүй тогтолцоотой байна.

Ингэж хөдөлмөрийн мөлжлөгт орсноос гадаадад очиж ажилласан нь хамаагүй дээр гэж бодож байна.

40, 50 мянган төгрөг хэрэггүй, тогтолцоогоо өөрчил гэж залуучууд хүсэж байна.

НӨАТ-ын сугалаанд 18 тэрбумыг зарцуулдаг юм билээ. Сугалааг болиулж байгаа бол буцаан олголтын хоёр хувиа нэмчих хэрэгтэй. Сугалааг болиулаад дээр нь хоёр хувиа нэмдэггүй байж болохгүй.

НДШ-ийг бууруул эсвэл иргэдэд үр өгөөжийг нь хүртээ. НДШ-ийн талыг нь буцаан олгохоос илүү цалинг 10 хувиар нэмэх нь бодитой. Цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр иргэдэд бодит дэмжлэг болно” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.