ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022 оны 04-р сарын 21 өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж байна. Өвөрхангай аймаг нь  2022 оны 1-р сараас хойш Эрүүл мэндийн сайдын ажиллаж буй 14 дэхь аймаг юм.  2022 оны 05-р сарын 01-нээс орон даяар “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоог зохион байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай аймагт Засгийн газрын 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулагдсан Дэмжих төвийн нээлт боллоо. Нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Өвөрхангай аймгийн засаг дарга А. Ишдорж, ЭМГ-ын дарга Э.Хүдэрчулуун болон Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд оролцлоо. Одоогоор 12 аймаг 4 дүүрэгт дэмжих төв байгуулагдаад байна. Мөн тус аймагт  суурилуулуулж буй  1.7 өртөг бүхий SIEMENS брэндийг ангиографийн аппаратын суурилуулалтын явцтай энэ үеэр танилцлаа. Засгийн газрын зүгээс Бүсийн оношлогооны бүх төвүүдэд ангиографийн аппаратуудыг суулгаж байгаа бөгөөд ингэснээр орон нутгийн иргэд дээрх шинжилгээг хийлгэхийн тулд Улаанбаатар хот руу явах шаардлагагүй болох юм.  Мөн тус аймагт суурилуулсан   Компьютер Томографийн аппарат, Маммографын аппараттай энэ үеэр танилцав.  Засгийн газрын зүгээс нийт 15 аймагт тус бүр нь 200 сая төгрөгийн өртөг бүхий  бөөр шээсний доод замын дурангийн мэс заслын ХБНГУ -ын Karl storz брэндийн  иж бүрэн сүүлийн үеийн багажийг суурилуулж байгаа ба эмч ба мэс заслын сувилагч нарыг сургалтад хамруулсан бөгөөд Өвөрхангай аймагт энэхүү Аппаратыг хүлээлгэн өглөө. Тус аймаг өнөөдөр 3 өвчтөнд түрүү булчирхайн дурангийн хагалгааг хийнэ. Тус аймагт 5.3 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж 2022 оны 9 сард ашиглалтанд орсон төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн тус аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулаж цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж  эрүүл мэндийн салбарын  шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх  хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцууллаа. ЭМЯ зүгээс 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарлаж гаргасн ажлын  төлөвлөгөөг биелүүлэх чиглэл өглөө. Мөн эх нярайн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр,  эрүүл мэндийн салбарын ажилчдын  нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.                                                                                                                                                      

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ

2021 онд Өвөрхангай аймагт улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 8,9 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Үүнд: 
Барилга нийт 4,8 тэрбум төгрөг
 Зооноз өвчин судлалын төвийн барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/ 1,8 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Өвөрхангай, Богд сум/ 1,0 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Өвөрхангай, Хужирт сум 1,0 тэрбум 1,0 тэрбум
Тоног төхөөрөмж нийт 4,1 тэрбум төгрөг
 Амьсгалын аппарат 2,5 сая
 Гемодиализийн аппарат 41, сая
 Хүчилтөрөгч дүүргэгч төхөөрөмж /баллон цэнэглэгч/ 168,9 сая
 Сет тоног төхөөрөмж /25 нэр төрөл/ 52,2 сая
 УВЧ 4,2 сая
 Шээсний анализатор 1,4 сая
 Унтуулгын аппарат 211,9 сая
 Амьсгалын аппарат 227,8 сая
 Дэмжих төвийн тоног төхөөрөмж 1,2 тэрбум
 ЭХО аппарат /зөөврийн/ 33,3 сая
 Эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмж /Өвөрхангай/ 1,3 тэрбум
 Яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнцсэн үеийн тоног төхөөрөмжийн хамт 15,5 сая
 Эрчимт эмчилгээний ор 14,3 сая
 Суурин компьютер 226,0 сая
 Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 44,8

Их засвар нийт 400,0 сая төгрөг

 Эрүүл мэндийн салбарын их засвар /Өвөрхангай/ 400,0 сая

2022 онд Өвөрхангай аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 17,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Барилга нийт 16,3 тэрбум төгрөг

 Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Өвөрхангай, Хархорин сум/ 11,5 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилга, 15 ор /Өвөрхангай, Төгрөг сум, 1 дүгээр баг/ 1,5 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, 15 ор /Өвөрхангай, Бат-Өлзий сум, 5 дугаар баг/ 1,5 тэрбум
 Эрүүл мэндийн төвийн барилга, 15 ор /Өвөрхангай, Гучин-Ус сум/ 1,5 тэрбум сум
 Эрүүл мэндийн төвийн өргөтгөл /Өвөрхангай, Хайрхандулаан сум/ 300,0 сая

Тоног төхөөрөмж нийт 1,0 тэрбум төгрөг
 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашин /Өвөрхангай/ 500,0 сая
 Туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин 150,0 сая
 Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн орны шинчлэл 84,4 сая
 Зүүнбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төв Эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн автомашин 44,9 сая
 Уянга сумын Эрүүл мэндийн төв Эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн автомашин 44,9 сая
 Баянгол сумын Эрүүл мэндийн төв Эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн автомашин 44,9 сая
 Суурин ЭХО аппарат 81,8 сая
 Зөөврийн ЭХО 34,0 сая
 Зөөврийн ЭХО Хужирт сумын Эрүүл мэндийн төв 51,8                                                                                                         

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.