Богдхан уулын 4 аманд иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс байгуулна

 Богдхан уулын 4 аманд иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс байгуулна

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөж зугаалах боломжтой газрын судалгааг хийж дуусгалаа хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ мэдээллээ .

Тэрбээр Иргэд зугаалж чөлөөт цагаа өнгөрөөх , гэр бүлээрээ алхах газар дутмаг байгаа. Ихэнх газрыг мөнгөтэй, эрх бүхий , хувь хүмүүс авч тойруулан хашаа барьж иргэдийн уул руу гарах замыг хүртэл хаасан. Нийтийн эрх ашгийн төлөө бид ажиллана хэмээв.

Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байршилд 11га газрыг төлөвлөгөө:

• Зайсангийн аманд-1.8 га

• Бохирын аманд -5.1га

• Хүүгийн аманд-2.2 га

• Нүглийн аманд-1.9 га газар

Тус газарт БОАЖЯ хувийн хэвшил , олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэлжээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах аж. Цаашдаа улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайд цахим хуудсандаа дамжуулан мэдээлэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.