ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ:Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно

 ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ:Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно

2022 оны төсвийн тодотголын хуулийг дагалдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хамтад нь оруулж ирсэн.

Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг хүргэе.

ДЭД ОРЛОГЧ ДАРГА

-Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох

-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл , аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох

– Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглох,

-Энэ хуульд заасныг зөрчиж дэд дарга, орлогч, зөвлөлийн чиг үүрэгтэй ижил эрх эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох орон тоог хэвээр хадгалахыг хориглоно.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

-Улсын их хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд , төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал , төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглоно.

-Аймаг , НИТХ-ын дарга, аймгийн засаг дарга сум , дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно.

-Орон нутагт албан томилолтоор , Хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх, төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

-АЛБАН ТАСАЛГАА

-Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болсон болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

-Төрийн албан хаагчийн албан өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.

ДҮРЭМТ ХУВЦАС

-Цэргийн албан хаагч , прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалын улсын байцаагчаас бусад-албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно

-Эрүүл мэнд , байгаль орчныг хамгаалах , зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас хамаарахгүй

АЛБАН ТОМИЛОЛТ

-Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөгч захирагч болон түүнтэй адилтгах , түүнээс дээш албан тушаалтнаас бусад этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлийн суудлаар зорчино

-Нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгон үйлчлүүлнэ

-Үндэсний болон дипломат ёслолоос бусад үед албан томилолтоор ажиллах хугацаанд албан хаагч, ажилтанд зориулж , бэлэг дурсгалын эд зүйл өгөх , угтах, үдэх арга хэмжээ,хүлээн авалт зохион байгуулахыг хориглоно

-Албан томилолтын хугацаанд удирдамж төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчиж, аялал жуулчлал хийхийг хориглоно

ЦАЛИН ХӨЛС, НЭМЭГДЭЛ

-Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжинд зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно

-Үйл ажиллагааны чиглэл , ашигт ажиллааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд ЗГ, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно

-Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй

-Хуульд албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээг заасан бол нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээнээс тооцно

БУСАД ХАНГАМЖ

-Гар утасны төлбөр

-Албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр

-Ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсвэл эхнэр болон нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал

-Хэвлэлийн захиалгын төлбөр

зэргийг санхүүжүүлж, зарцуулахыг хориглоно

-Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно

-Нөөцлөх шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг үр ашиггүй удаан хадгалах , шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа , материал бэлтгэх, нөөцлөхгүй байх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.