Б.Жавхлан: НӨАТ-ын хугацааг энэ сараас явуулахаа болино

 Б.Жавхлан: НӨАТ-ын хугацааг энэ сараас явуулахаа болино

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын асуудлаар тодруулсан гишүүний асуултад хариулт өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан:

НӨАТ -ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ -ын 10 хувь өндөр дүнд орохгүй.

НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна.

Төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ -ын орлого ордог орлогын хамгийн том систем болсон. Тиймээс далд эдийн засгийг ил болгодог бодлого , системийг улаж хөгжүүлж, тогтвортой байх хэрэгтэй гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.