Хөгжлийн банк бондын өрөө төлж чадахгүй бол Монгол Улс хүнд зам руу орно гэж Дэлхийн банк анхаарууллаа

 Хөгжлийн банк бондын өрөө төлж чадахгүй бол Монгол Улс хүнд зам руу орно гэж Дэлхийн банк анхаарууллаа

Өчигдөр дэлхийн банкнаас Монгол улсын эдийн Засгийн нөхцөл байдлын тайланг танилцуулсан. Цар талаас шалтгаалсан эдийн засгийн шок арилж амжаагүй байтал Орос Украйны дайн эхэлсэн нь Монголын эдийн засагт бүх талаараа сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. Мөн Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал хүндэрч байгааг санууллаа. Цаашид гадаад өрийн нөхцөл байдалдаа онцгой анхаарч, зөв зохистой удирдаж явах хэрэгтэйг зөвлөж байна. Цар тахалтай байсан сүүлийн хоёр жилд Засгийн газрын өр огцом нэмэгдэж, ДНБ-ий 92 хувьтай тэнцэж байгаа юм. Ирэх жилүүдэд төлөгдөх томоохон бондын өр төлбөрүүд улсын төсөвт дарамт учруулах эрсдэлтэйг ч сануулжээ.

• 2023 оны аравдугаар сард Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай босгосон 500сая ам.долларын бондын эргэн төлөлт , Тус оны арванхоёрдугаар сард Самурай бондын 30 тэрбумын эргэн төлөлтийг хийнэ. Дээрх бондуудын хүү үндсэн төлбөрүүд нийлээд 800 орчим сая ам.доллартай тэнцэж байгаа.

Тиймээс одооноос эхлэн Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн хэрхэн хийх талаар зохицуулалт хийж, арга хэмжээ авахыг зөвлөсөөр байна. Хэрвээ Хөгжлийн банк бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй бол Монгол Улс хүнд байдал руу орохыг Дэлхийн банкны эдийн засагчид санууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.