ЗГ:Эрчим хүчний төлбөрийг 28 хувиар нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

 ЗГ:Эрчим хүчний төлбөрийг 28 хувиар нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08: 00 цагт эхэллээ. Хуралдаанаар 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний хэлэлцэх есөн асуудал, танилцуулах 11, нууц 1 асуудал байна.

Хуралдааны эхэнд 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр гадна эрчим хүчний үнэ, тариф, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, эрчим хүчний салбар өнөөгийн тарифаар хэвийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй хүрсэн тул эрчим хүчний төлбөрийг 28 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. 2019 оноос хойш эрчим хүчний үнэ тарифын нэмээгүй бөгөөд цар тахлын үед айл өрх болон зарим аж ахуйн нэгж , байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч дулааны уурын төлбөрийг төрөөс хариуцаж тус хөнгөлөлтөд давхардсан тоогоор нийтдээ 980 мянган хэрэглэгч хамрагдсан байна. Мөн уг хөнгөлөлтийг он дуустал зөвхөн айл өрхүүдийн хүрээнд үргэлжлүүлж одоогоор 1, 107.2 мянган хэрэглэгчийн 868.5 тэрбум төгрөгийн төлбөрийг Засгийн газраас хариуцаж буй.

Энэ хэрээр эрчим хүчний салбарын алдагдал улам өсч байгаа учраас цахилгааны үнийг нэмэхээр өөр гарцгүй болсон талаар салбарын сайд нь өмнө мэдээлсэн, 2019 онд 78 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эх үүсдэггүй их хэмжээний өглөг, авлага өссөөр л байгаагаас гадна станцуудын насжилт дууссан, техник төхөөрөмжөө шинэчлэн, их засвар хийх зэрэг шаардлага тулгарсан учраас одоо байгаа цахилгаан дулааны хэрэглэгчийн үнийн дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна. Ойролцоогоор цахилгааны төлбөрт сард 40 мянган төгрөг төлдөг айл өрх нэмж 9 мянган төгрөг төлнө гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.