Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахална

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатарыг сонгожээ. Тус банкны хянан шалгах түр хороог УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тодруулбал Д. Батлут, Э. Батшугар, Б. Бат-эрдэнэ, Ж. Бат-эрдэнэ, Л.Мөнхбаатар , Ц.Мөнхцэцэг , Ж. Сүхбаатар , Б.Энхбаяр, Ж. Батсуурь , Н. Ганибал, Т.Доржханд нар багтсан юм.
Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж , дараах бүрэн эрхтэй ажиллана. Үүнд
- Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
- Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
- Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
- Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх
- Хөгжлийн Банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулах