ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН БАЙРНЫ УРЬДЧИЛГААГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС НЭГ УДАА ТӨЛДӨГ БАЙЯ

 ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН БАЙРНЫ УРЬДЧИЛГААГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС НЭГ УДАА ТӨЛДӨГ БАЙЯ

Монголын залуучуудын холбооноос нийгмийн даатгалын зөвлөлд төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ.

Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од:

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд залуучуудын дуу хоолой байхгүй учраас залуучуудад ээлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Гэвч энэ ажлаа хангалтгүй гүйцэтгэж байна.

Тиймээс залуус нийгмийн даатгал төлөх ч сонирхолгүй болсон. Иймд Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд залуусыг оролцуулан зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна.

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Г.Хонгор:

Залуу гэр бүлүүд байр, орон сууц худалдан авахад урьдчилгаа бүрдүүлэх хамгийн том асуудал болдог. Урьдчилгаагаа олохын тулд гадагшаа явж ажиллаж байна.

Залуу гэр бүл байр, орон сууц авахад нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөнөөсөө нэг удаа авч хэрэглэдэг байх санал дэвшүүлж байна. Мөн сурч, боловсрохдоо төлсөн мөнгөнөөсөө авч ашигладаг болох хэрэгтэй. Боломж нь байгаа, гагцхүү эрхзүйн орчин нь алга.

Бидний дэвшүүлж буй энэ саналыг залуусаар хэлэлцүүлж, дэмжвэл албан ёсоор УИХ-д танилцуулна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.