Хөгжлийн банкинд 159 тэрбум 389 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

 Хөгжлийн банкинд 159 тэрбум 389 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийт 159,389,484,088 / нэг зуун тавин есөн тэрбум гурван зуун наян есөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга наян найм/ төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

Зээлийн эргэн төлөлт

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 28,156,373,362 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 62,319,000,692 төгрөг , чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 35,760,039,067 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн хэвийн зээлдэгчээс 2 зээлдэгч бүрэн төлөлт хийж, 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан.

эх сурвалж: Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.