СҮҮНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

 СҮҮНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2022 оны 1, 2, 3 дугаар сарын сүүний урамшууллыг олголоо.

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд 2022 оны 1 дүгээр сард 2.1 сая литр, 2 дугаар сард 2.2 сая литр, 3 дугаар сард 2.8 сая литр нийт 7.1 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 5,527 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 3.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.