Б.БААТАРХҮҮ: ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН 24 НАСТАЙ О НЬ ЖАГСАГЧ БИШ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН

 Б.БААТАРХҮҮ: ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН 24 НАСТАЙ О НЬ ЖАГСАГЧ БИШ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН

Талбай дээр өөрийгөө шатаасан иргэний болон орон нутагт гарсан ноцтой хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

Өчигдөр буюу Ням гарагийн 19:35 цагийн орчимд Д.Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэж дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан.

Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа.

Жагсагч биш гэдэг нь тодорхой байгаа.  Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана.

Урьдчилсан байдлаар бензин биш захаас шатамхай бодис авсан байна. Явсан маршрутыг нь шалгаж байна.

Мөн “Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 10 хүнийг дайчлан баривчилж, хөрөнгийг нь царцаагаад байна. Эрүүгийн Цагдаагийн албанаас энэ чиглэлд ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.