Чехийн ЭСЯ энэ сарын 25-наас богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг авч эхэлнэ

 Чехийн ЭСЯ энэ сарын 25-наас богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг авч эхэлнэ

Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва улсын визийг төлөөлөн олгодог.

2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс VFS Global олон улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг хүлээн авч эхэлнэ.

Чех улс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус улсад ирэх гадаадын иргэдээс PCR шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ болон эрүүл мэндийн асуумж шаардах зохицуулалтаа цуцалсан болно хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.