Дээд шүүх Д.Сүндий нарын гомдлыг ЛХАГВА ГАРАГТ хэлэлцэнэ

 Дээд шүүх Д.Сүндий нарын гомдлыг ЛХАГВА ГАРАГТ хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхэд ирэх лхагва /2022.04.20/ гарагт шүүгдэгч Д.Сүндий нарын зургаан хүнд холбогдох хэргийн гомдлыг хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр магадлалтай, Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг 6 хавтас шүүгдэгч Г.Даваажавын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр, П.Одонтунгалаг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын Дээд шүүхэд ирэх лхагва гарагт хянан хэлэлцэх аж. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.