Засгийн газар нийгмийн даатгалын багц хуулийн төслөө буцаан татжээ

 Засгийн газар нийгмийн даатгалын багц хуулийн төслөө буцаан татжээ

Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай , Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол , мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж , төлбөрийн тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай гэсэн таван төсөл салбар яамнаас боловсруулаад байсан юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд даатгалын өнөөдрийн тогтолцоог өөрчилж 2030 оноос хага хуримтлалын тогтолцоонд шилжих, түүнээс хойш бүрэн хуримтлалын тогтолцоонд орохоор тусгаад байсан. Мөн тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил шимтгэл төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтыг оруулаад байсан юм. Гэвч Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа УИХ-д өргөн бариад байсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслөө буцааж татах шийдвэр гаргажээ.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.