Оюутан-цэрэг 2022 хөтөлбөрт 490 оюутан хамрагдаж байна

 Оюутан-цэрэг 2022 хөтөлбөрт 490 оюутан хамрагдаж байна

Оюутан-цэрэг хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан, цэргийн мэргэжил олгох сургалтанд хамрагдаж байна.

Оюутан-цэргүүд 2 сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байгаа аж. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-амгалан, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр нар танилцаж оюутнуудтай уулзжээ.

Оюутан-цэрэг 2022 хөтөлбөр энэ жил анх удаа E-Mongolia цахим платформоор бүртгэл явуулсан билээ. Нийт 1472 оюутан бүртгүүлснээс тэднийг голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 490 оюутан тэнцсэн байна.

Оюутан цэргийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5000 гаруй оюутан залуус хамрагдаж, цэргийн алба хаасан юм. Оюутан залуус хичээлдээ амжилт үзүүлж, ёс суртахуун, зан чанарын хувьд төлөвшиж, эерэг хандлагатай, хариуцлагатай, муу зуршилгүй, эх оронч иргэн болон хүмүүждэг гэдгийг БШУ-ы сайд оюутнуудад хэлсэн үгэндээ онцолжээ. Боловсролын салбар мэдлэгтэй, чадвартай, төлөвшилтэй иргэнийг бэлтгэх зорилготой. Энэ зорилготой уялдаж буй хөтөлбөр болох Оюутан-цэрэг-ийн тоог цаашид нэмэгдүүлж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд нар санал нэгтэй хэлсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-амгалан, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр нар оюутан залуустаа хандан эр цэргийн албаа нэр төртэй хааж, эх орныхоо шилдэг боловсон хүчин болохыг хүссэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.