С. Мөнхчулууныг ШӨХТГ- ын даргаар томилно

 С. Мөнхчулууныг ШӨХТГ- ын даргаар томилно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С. Мөнхчулуун түр томилох асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Тус газрын даргаар энэ оны нэгдүгээр сард МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Т. Гантулгыг томилсон ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Түр томилогдож буй С. Мөнхчулууны тухайд 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер. 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Ажилласан байдал

2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн

2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр , хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга

2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Сонгуульт ажил

2008-2009 СХД-ийн МАХН- ын хорооны дэд дарга

2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн

2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн

2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн

2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга

2016 онд МАН -аас нэр дэвшиж , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон

2016 оноос НИТХ -ын Тэргүүлэгчээр сонгогдсон

2016 НИТХ-ын хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга

2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.