С.Мөнхчулуун: Үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно

 С.Мөнхчулуун: Үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно

Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн , хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилоод байгаа юм.

С. Мөнхчулуун: Өчигдөр буюу 2022 оны 4сарын 15 нд Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч агентлаг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргын албан тушаалд томилогдлоо. Бидний амьдралд тохиож буй түүхэн хүнд үе болох дэлхий нийтийг хамарсан цар тахал , Орос Украйны дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал , үнийн өсөлт оргилдоо хүрсэн цаг үед энэхүү хариуцлагатай албанд томилж буй нь Монгол Улсын Засгийн Газраас хүлээлгэж буй нөр их итгэл, өндөр хариуцлага гэж ойлгож байна. Тиймээс миний бие Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Зах зээлд чөлөөт өр өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно. Манай байгууллага нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж , Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Мөн өчигдөр батлагдсан ГОЛ НЭР ТӨРЛИЙН ЗАРИМ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСТЛООС СЭРГИЙЛЭХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН хэрэгжилтийг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж ажиллах болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.