Таван мянган шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог давсангүй

 Таван мянган шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог давсангүй

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалт аваад буй. Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

Гэвч таван мянган шалгуулах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо болох 400 оноог давсангүй. Шалгуулагч өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм.

Дүн оноог дараахь линкээр харна. eyesh.ees.mn

Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байгаа аж. Гэхдээ одоогоор дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна. Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй тохиолдолд тавдугаар сарын 7-нд зохион байгуулагдах монгол хэл бичгийн дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл явагдах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.