Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаалаа

 Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаалаа

Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсаны улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдон, халтиргаа, гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар улсын чанартай А0302 дугаартай  Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цаг хүртэл түр хугацаагаар хаасан тул иргэд, тээвэрчид тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.