ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн хилийн боомтод ажиллаж байна

 ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн хилийн боомтод ажиллаж байна

Экспортын хоёр дахь том боомт Шивээ хүрэн хилийн боомтын үйл ажиллагаа нь зогсоод зургаан сар болж байна.

Тус боомтыг нээх , гадаад худалдааг тогтворжуулах, цаашид Хятад улсын талаас тавьж байгаа шаардлагад нийцүүлэн зохион байгуулалт хийх , борлуулалт тээвэрлэлтийн шинэ технологи нэвтрүүлэх /автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл/ зэрэг асуудлаар ажлын хэсэг БНХАУ-д суугаа элчин сайд Т. Бадрал , Хөх хотын консул С.Батхуяг нартай цахим хурал хийж , мөн боомтын одоогийн нөхцөл байдалтай танилцаж байна.

4-р сарын 20- ны дотор Хятад улсын талаас шуурхай бүлэг Сэхээ боомтод ажиллаж цар тахлынэсрэг халдвар хамгааллын бэлэн байдлыг шалгана гэдгийг консулын зүгээс онцоллоо.

Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламжаар орж ирэх 5 PCR лабораторийн 2-г нь Шивээ хүрэнд байрлуулах барилга байгууламжийг яаралтай шийдвэрлэхийг Өмнө говь аймаг болон Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг чиглэл болголоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.