Төрийн албаны 1000 гаруй автомашины шатахууны зардалд 2, 4 тэрбум төгрөг, гаражийн төлбөрт 326 саяыг зарцуулжээ

 Төрийн албаны 1000 гаруй автомашины шатахууны зардалд 2, 4 тэрбум төгрөг, гаражийн төлбөрт 326 саяыг зарцуулжээ

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн 1000 гаруй тээврийн хэрэгсэл жилд 11 орчим тэрбум төгрөгийн зардал гарсан талаар танилцуулсан.Тэгвэл үүний тал хувийг нь зөвхөн агентлагийн тээврийн хэрэгслийн зардал эзэлдэг талаар бид мэдээлсэн.

• Төрийн яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг төрийн байгууллагууд нийтдээ 983 автомашинтай , үүний 222 жил машин

• Жилдээ гаражийн төлбөрт -326 сая төгрөг

• шатахууны төлбөрт-2, 4 тэрбум төгрөг

• сэлбэг засварт 1, 2 тэрбум

• жолоочийн цалинд 7,3 тэрбум төгрөг, татварт

• татвар, даатгалд 519 сая төгрөг буюу нийтдээ төрийн байгууллагын автомашины зардалд жилдээ 11 тэрбум төгрөгийн зардал гаргажээ.

Том оврын 222 жип машиныг нийслэлд унахгүй болсноор 1,8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Эдгээр автомашинаас бололцоотой тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулаад мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийхээр болсон.эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.