Өнгөрсөн сард 334 хэрэглээний бараанаас 114 бараа, үйлчилгээний үнэ нэмэгджээ

 Өнгөрсөн сард 334 хэрэглээний бараанаас 114 бараа, үйлчилгээний үнэ нэмэгджээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээр 4.0 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өссөн

• хүнсний бараа, ундаа , усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.0 хувь

• мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь

• согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь

• согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь

• хувцас, бөс бараа , гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь

• орон сууц, ус, цахилгаан , хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь

• эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь

• тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа , үйлчилгээний үнэ 2022 оны 3дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь гарсны 5.1 нэгж хувь буюу 35.4 хувь нь хүнсний бараа , ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Инфляц 2022 оны 3дугаар сард 14.4 нэгж хувь гарсны 52.1 хувь буюу 7.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Улаанбаатар хотод 2022 оны 3дугаар сард хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.1 хувь буюу 114 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсөж, 8.1 хувь буюу 28 бараа, үйлчилгээний үнэ буурч, 58.7 хувь буюу 202 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна. Энэ оны 2 болон 3 дугаар сард судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн бараанаас 52 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.