Б.Жавхлан: Компаниуд экспортын орлогоо доллароор авч Монгол банкинд төвлөрүүлж байна

 Б.Жавхлан: Компаниуд экспортын орлогоо доллароор авч Монгол банкинд төвлөрүүлж байна

Засгийн газар , Монгол банк гадаад валют , тэр дундаа америк долларын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна.Үүний нэг нь засгийн газар төрийн оролцоотой компаниудыг гадаад худалдаагаа ам.доллараар хийж Монгол банкинд доллар төвлөрүүлэх чиглэл өгчээ.Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрдэнэс Тавантолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,Оюутолгой ХХК, зэрэгт даалгасан байна. Энэ дагуу Эрдэнэс Тавантолгой ХХК гэхэд өнгөрсөн сард Монгол банкинд 129 сая ам.доллар төвлөрүүлсэн бол энэ дөрөвдүгээр сард 150 сая ам.доллар тавлөрүүлэхээр төлөвлөжээ.

Үүн дээр Оюу толгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ нийлээд дөрөвдүгээр сард 1 тэрбум орчим ам.доллар Монголбанкинд төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Богино хугацаанд төв банкинд долларын зузаатгал хийхийн тулд аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг мөн урьдчилж ам.долараар авах тохиролцоог хийгээд байгаа юм.

Энэ талаар Сангийн сайд Б. Жавхлангаас тодруулахад тэрбээр Нүүрсний гэрээнүүд бүгд доллараар хийгдэж байгаа. Бид өмнө нь аман дээрээс нүүрсээ зардаг байсан цаашид шинээр хийгдэж байгаа гэрээнүүд хил нөхцөлөөр , доллароор хийгдэнэ. Засгийн газрын хуралдаанд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б. Ганхуяг захирлын өгсөн мэдээллээр Чалко компанийн урьдчилгаа орж ирж байгаа гэсэн .Нийт 280 сая ам.доллар орж ирэх ёстойгоор эхний ээлжинд 129 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс нэг ч цент дутаалгүй Монголбанкинд тушаасан. Мөн ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ. Төв банкинд бүгд тушаагдана.

Ингэх юм бол бид алтыг төгрөгөөр аваад төв банкан дээр 200-гаад сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой болох юм.

Ойрын нэг сарын хугацаанд нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц Төв банканд орж ирэх боломж байна гэлээ.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.