Туслах малчинтай байгуулах гэрээний загвар батлагдлаа

 Туслах малчинтай байгуулах гэрээний загвар батлагдлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх судалгааг түүвэр судалгааг 2020 онд Монгол Улсад анх удаа хийсэн билээ.

Судалгаа нь үндсэн болон туслах малчин хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүсч буй тулгамдсан асуудал болох ажлын цаг, цалин хөлс, урамшууллын асуудал, болон туслах малчдын гэр бүлийн гишүүдийн нийгмийн хамгаалал хамгаалал, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, хүчирхийллээс ангид байх эрх зэрэг иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтийг цогцоор авч үзсэнээр онцлог юм.

Энэхүү судалгаанд 6 аймгийн 18 сумын малчид, туслам малчин, орон нутгийн удирдлага, төрийн албан хаагч 1244 хүн хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан Комиссоос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” бүлгийг боловсруулж Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 5 саналыг хүргүүлсний нэг нь туслах малчинтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах санал байсан юм.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/55 тушаалаар “Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвар” батлагдсан байна. Иймд дээрх гэрээний загварыг доорхи линкээс татаж авна уу.

https://mlsp.gov.mn/uploads/files/A55_tushaal.pdf

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж гарсан дүрэм, журам, аргачлалыг дараах линкээр татаж аваарай

https://mlsp.gov.mn/content/detail/1897

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.