Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг УИХ-д өргөн барилаа

 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг (2022.03.30) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Комиссоос 2021 онд хийсэн судалгаа, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн хяналт шалгалт төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 30 саналын хамт хүргүүллээ.

Энэхүү илтгэлд 2021 оны 4 дүгээр сараас хойш КОВИД-19 цар тахлын үед хүний эрх эрх, чөлөөг хамаагалх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага сургамж, жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тархалт, хэлбэр, зөрчлийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт болон цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ гэсэн үндсэн зургаан сэдвийг хөндсөн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.