Хан-уул дүүргийн цагдаагийн албан хаагч хахууль авсан хэргээр шалгагдаж байна

 Хан-уул дүүргийн цагдаагийн албан хаагч хахууль авсан хэргээр шалгагдаж байна

Хууль сахин биелүүлэх үүрэгтэй цагдаагийн албан хаагч хахууль авсан хэргээр шалгагдаж байна.

Тодруулбал, Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан С. Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Тэрээр БНХАУ иргэнээс 40 сая төгрөг бэлнээр авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Албан бус эх сурвалж мэдээлэлж буйгаар , хээл хахууль өгсөн иргэн нь Өвөрмонгол иргэн байсан бөгөөд хахуульдаа 40 сая төгрөгийг бэлэн мөнгөөр цагдаагийн албан хаагчид өгчээ.

Түүнчлэн, С. Хүрэлбаатар нь хэрэгт холбогдох үедээ цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн байсан гэх мэдээлэл байна. Түүний энэ үйлдлээс үүдэн АТГ-аас түүний цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хариуцаж байсан хэргүүд болон хаасан хэргүүдийн давхар шалгаж байгаа аж. Түүнд холбогдох хэргийг шалгах явцад тэрбээр мөрийтэй тоглосон , хэрэг нуусан , хүн зодсон гэх зэрэг асуудалтай албан хаагч байсныг илрүүлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.