Хөгжлийн банкыг Э.Батшугар, Т.Доржханд нар хянан шалгахаар боллоо

 Хөгжлийн банкыг Э.Батшугар, Т.Доржханд нар хянан шалгахаар боллоо

УИХ-аас Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд даргаар нь Б.Баттөмөрийг сонгосон. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ахалсан уг ажлын хэсэг Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийхэд эрх мэдэл нь дутаж байгааг тодотгосон байдаг. Иймээс тус Ажлын хэсгээс хянан, шалгах Түр хороог байгуулах саналаа хүргүүлсэн. Энэ хүрээнд өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцсэнээр гишүүдийн олонх дэмжсэн. Хөгжлийн банкны хянан шалгах хороо 11 гишүүнтэй байхаар тогтов.

Түр хороонд багтсан УИХ-ын гишүүд

Д.Батлут

Э.Батшугар

Ж.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ

Л.Мөнхбаатар

Ц.Мөнхцэцэг

Ж.Сүхбаатар

Б.Энхбаяр

Ж.Батсуурь

Н.Ганибал

Т.Доржханд

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.